407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН АЛБА ХААГЧИД ГЭР ХОРООЛЛЫН ХАЛТИРГАА ИХТЭЙ ЗАМЫН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас санаачлан “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгыг дэвшүүлэн тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
   Энэ хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны төв замаас гэр хороолол руу салсан халтиргаа ихтэй замын цасыг цэвэрлэж, давс, шороо асган, ойр орчмын хогийг цэвэрлэлээ.
 

Add comment

reload, if the code cannot be seen