Хүний эрхийг хамгаалах сургалт зохион байгууллаа

Хүний эрхийг хамгаалах сургалт зохион байгууллаа
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нийт алба хаагчдаа хүний эрхийг хамгаалах сургалтад хамруулсан байна.
✅Сургалтад Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг нар 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлийн урилгаар оролцож, алба хаагчдад “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид хүний эрх” сэдвээр сургалт явуулжээ.
✅Энэ үеэр ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн 2023 оны анхны сургалтаа тус ангиас эхлүүлж байгаагаа дурдаад, цаашид хүний эрхийг хангах чиглэлээр олон ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулна хэмээн онцолсон байна.
 

Add comment

reload, if the code cannot be seen