ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” стратегийн команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Гамшгийн үед төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой энэ сургуульд гамшгаас хамгаалах алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Онцгой комиссын гишүүд танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.
Сургуулилтаар газар хөдлөлтийн дараах мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг зохион байгуулж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мэргэжлийн ангийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Стратегийн команд штабын сургууль 2023 оны 6 дугаар сарын 09-нийг дуустал үргэлжилнэ.  

Add comment

reload, if the code cannot be seen