ГАМШГИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

✅Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын төв, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангитай хамтран алба хаагчдын гамшгийн эрсдэлийн үед ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Галын аюулгүй байдал гал түймрээс урьдчилан сэргийлэх” сэдвээр танхимын болон дадлага сургуулилтыг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахад Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн хошууч С.Баярмаа, хошууч Х.Өнөржаргал нар удирдан явууллаа.
✅Сургалтын үр нөлөөг дээшлүүлэх алба хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд 15 алба хаагчийг сургалтад хамрууллаа.
✅Энэ үеэр гамшиг осол, газар хөдлөлт, гал түймрийн улмаас Улс орон үүсч буй хүндрэл, бэрхшээл, хохирол, хүн амын нас баралтын тоон мэдээллийг хүргэсэн ба гал унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, газар хөдлөлт, хорт утааны улмаас үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулах тусгайлан бэлтгэсэн 4 танхимд сургалтыг явуулсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн юм.
✅Эх орон, ард түмнийхээ эрүүл энх, аюулгүй байдлыг ханган ажилладаг төрийн тусгай чиг үүрэг бүхий Онцгой байдлын алба хаагчдадаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.  

Add comment

reload, if the code cannot be seen