Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Спортын өдөрлөг” зохион байгууллаа

Спортын олон төрөлт тэмцээнээр дамжуулан алба хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Спортын өдөрлөг”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн биеийн тамир, цэрэгжилтийн болон албаны онцлогт тохирсон спортын төрлүүдийг хөгжүүлж, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэн, алба хаагчдын бие бялдар, ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
   

Add comment

reload, if the code cannot be seen