✅Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн “Харуул хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалтад суралцаж буй зарим сонсогчдын мэргэжлийн дадлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхэллээ.
✅Мэргэжлийн дадлага хийхээр томилогдсон сонсогчдод байгууллагын үйл ажиллагааны онцлог, анхаарвал зохих зүйлс, дадлагын хугацаанд гарч болзошгүй хүндрэл бэрхшээлийн талаар тус ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл мэдээлэл өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ирээдүйг өнгөлөх залуу алба хаагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
✅Дадлагын хугацаанд сонсогчид байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хорих ангийн харуул хамгаалалтын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан үнэлүүлэх юм.