ШШГЕГ-ЫН ХАРЬЯА 407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАВ 🤝

✅ МЦНХ-оос хүүхэд залуучууд, офицер ахлагч, оюутан сонсогч нарыг номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон монголын шилдэг зохиол бүтээлүүд, монгол цэргийн түүх, алдарт цэргийн жанжины намтар, гавьяат үйлсийг таниулан сурталчлах зорилготой “Номтой нөхөрлөе” аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

✅Энэ аяныг дэмжиж Цэргийн ерөнхий дээд сургуулийг 1976 онд төгсөгчид Хилийн цэргийн Дорнод аймгийн Халхын голын отрядад 1500 ном, Артиллерийн цэргийн ахмадууд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 400 ном, тус холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд 243 номыг хандивлаад байна. 

✅ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй, ахмад ажилтнууд “Номтой нөхөрлөе” аянд нэгдэж 350 номыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хандивлалаа. Уг арга хэмжээнд МЦНХ-ны Ажлын албаны дарга Ж.Ванчинсүрэн, ажлын албаны ажилтан хурандаа Ж.Бумнанжид, хурандаа Ч.Өнөрцэцэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан Ч.Оюунцэцэг, С.Тунгалаг, Д.Уранчимэг нар  оролцлоо.

📗 “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн, номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт” гэж Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай тодотгон дурджээ. 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!🙏🙏

✍️ Монгол цэргийн нэгдсэн холбоо

 

Add comment

reload, if the code cannot be seen