407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН 2023 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅ Шүүхийн шийдвэр   гүйцэтгэх   ерөнхий   газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2023 оны  03 дугаар улирлын  тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнөө 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. 

✅Зөвлөгөөний   үеэр   ангийн   дарга,   хурандаа Ц.Очгэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн үүрэг   чиглэлийн хүрээнд мэдээлэл өгч, төрийн алба хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээний талаар анхаарах зарим асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх   Хэлний   бодлогын үндэсний зөвлөлийн   ажилтан М.Гэрэлсүрэн   “Монгол хэлний   найруулга зүй, журмалсан   толь” бичгийн   голлох үгсээр сургалт зохион байгууллаа.

✅Арга   хэмжээний үеэр алба хаагчдын 2023   оны 03 дугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн шинэ залуу 14 алба хаагчийг урамшууллаа.  

Add comment

reload, if the code cannot be seen