407 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН 2023 ОНЫ 02 ДУГААР УЛИРАЛ, ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнөө 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
✅Хурлыг нээж 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн, хурандаа Ц.Очгэрэл үг хэлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд мэдээлэл өгч, байгууллагын эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг нийт алба хаагчдад танилцууллаа.
✅Зөвлөгөөний үеэр эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн, алба хаагчдын сахилга бат, үүрэг гүйцэтгэлийн талаарх зарим асуудлыг хэлэлцэж 2023оны 03, 04 дүгээр улиралд хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөлөө.
✅Арга хэмжээний үеэр алба хаагчдын 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн шинэ залуу алба хаагчид болон туршлагатай бусдыгаа манлайлан ажилласан 15 алба хаагчийг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр урамшуулсан юм.  

Add comment

reload, if the code cannot be seen