ХҮМҮҮЖИГЧДЭД УРЛАГИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус ангийн Нийгэм, сэтгэл зүйн нэгжээс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нийт хүмүүжигч нарын дунд соёлын илэрхийллийн олон талт байдлыг хангах, хамт олны идэвх хамтын оролцоог нэмэгдүүлэх, урлаг соёлын гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Сэтгэлээс эгшиглэх аялгуу” тоглолтын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

✅ Тоглолтод урилгаар “Баянзүрх дүүргийн соёлын ордон”,  “Налайх дүүргийн соёлын ордон”-ы уран бүтээлчид хамтарч, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр бүрэн хэмжээний урлагийн тоглолт үзэж сонирхууллаа. 

✅Тоглолтын үеэр хүмүүжигч нар сэтгэгдэл өндөр, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Тэдэнд урлагаар дамжуулж сэтгэлийн дэм өгч, ухаарал, уучлал мэдрүүлсэн, хүмүүжигч нарын сэтгэл зүйд эерэг уур амьсгал бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen