ХҮМҮҮЖИГЧДИЙН ДУНД УРЛАГИЙН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Нийгэм, сэтгэл зүйн нэгжээс 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Ухаарлын уянга” соёл урлагийн арга хэмжээг нийт хүмүүжигч нарын дунд амжилттай зохион байгууллаа.
✅Тус ангийн “Ухаарлын уянга” амьд хөгжмийн хамтлаг нь 1996 онд үүсгэн байгуулагдсаныг сэргээн зохион байгуулах ажлыг ангийн хэмжээнд эхлүүлсэнтэй холбогдуулан соён гэгээрүүлэх чиглэлийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байгаагын нэг нь энэхүү бага наадам юм. Урлагын бага наадам нь нийт хүмүүжигчдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, урлагаар дамжуулж тэдний сэтгэл зүрхэнд амьдралын үнэ цэнэ, итгэл найдвар, ухаарал уучлал мэдрүүлэх үр дүнд чиглэсэн бөгөөд хүмүүжигч нарын сэтгэл зүйд эерэг уур амьсгал бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.
✅Энэхүү арга хэмжээнд бидний урилгыг хүлээн авч зочин шүүгчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын дарга, хошууч Б.Анхбаяр, дуучин, ахмад Н.Энхжаргал, СТА дуучин Ц.Амарбаяр буюу Ноён Бондгор, Монгол халамж төрийн бус байгууллагын захирал Д.Отгончимэг, Монгол, Солонгос Улсын хамтын ажиллагааны хөтлөгч, дуучин Ө.Баярмаа нар хүрэлцэн ирж, шилдгүүдийг шалгаруулан хамтран ажилласан нь урлагын арга хэмжээний ач холбогдолыг нэмэгдүүлсэн юм.
✅Урлагийн бага наадмын хөтөлбөрийн дагуу гоцлол дуу, хамтлаг бүжиг, уран уншлага, даралтад хөгжим, хамтлаг дуу гэсэн таван төрлөөр нийт хүмүүжигч нар өөрсдийн бэлдсэн үзүүлбэрээр өрсөлдөж шагналт байрыг эзлэн өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
✅Урлагийн үзлэгээр тэргүүн байранд шалгарсан шилдэг үзүүлбэрүүдийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах “Эх үрс-Итгэлт ирээдүй” гэр бүлийн өдөрлөгөөр хүмүүжигч нарын ар гэрт үзэж сонирхуулах юм.  

Add comment

reload, if the code cannot be seen