ЭМЭГТЭЙ ХҮМҮҮЖИГЧДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 50 жилийн ойг угтан хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий урлаг соёлын арга хэмжээг цувралаар зохион байгуулж байна. 

✅Энэ ажлын хүрээнд Монгол Улсын ардын жүжигчин, уртын дуучин Ч.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, М.Баярмагнай нар ирж хүмүүжигчдэд зориулан уран бүтээлээ толилуулсан бол саяхан  болж өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх, Налайх дүүргийн соёлын ордны уран бүтээлчид урлагын тоглолт зохион байгуулсан.

✅Тэгвэл өнөөдөр буюу (2024.03.14) өдөр Ардын дуучин, соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргал хүмүүжигчдэд зориулсан бүрэн хэмжээний уран бүтээлийн тоглолт зохион байгууллаа.

✅Цаашид урлаг соёлын байгууллагын төлөөлөл, уран бүтээлчдийг хамарсан эмэгтэй хүмүүжигчдийг  соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen