✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн ажлын хүрээнд бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
✅Хурлаар хорих ял шийтгэгдсэн эмэгтэй хүнийг ял эдлүүлэх үеийн нийгэмшүүлэх ажлын хэлбэр зохион байгуулалт, агуулга зарчим, эрх зүйн зохицуулалт, практикт тулгарч буй сорилт, бэрхшээл, гарц шийдлийн талаар хэлэлцэх юм.
✅Хууль зүйн шинжлэх ухааны болон нийгмийн ажлын чиглэлээр сонирхон судалж буй судлаач, эрдэмтэн багш, оюутан суралцагч, сургалт, судалгааны байгууллага та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.