ЭМЭГТЭЙ ХҮМҮҮЖИГЧДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь эмэгтэй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий урлаг соёлын арга хэмжээг цувралаар зохион байгуулж байна.

✅Энэ хүрээнд хүмүүжигчдэд зориулан Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгууллаа. Тоглолтод  Соёлын тэргүүний ажилтан Б.Наки, Т.Амина нар оролцон ая дуугаа өргөсөн юм. 

✅Цаашид урлаг соёлын байгууллагын төлөөлөл, уран бүтээлчдийг хамарсан эмэгтэй хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулахаар ажиллаж байна.

 


Add comment

reload, if the code cannot be seen