УРЛАГИЙН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅ШШГЕГ-ын 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх, урлагаар дамжуулан зөв дадал, зуршлыг суулгах зорилгоор Хилийн цэргийн 151 дүгээр ангийн цахилгаан хөгжмийн “Долгион” хамтлаг 20 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн тоглолт зохион байгууллаа.
✅Энэхүү тоглолтыг зохион байгуулахад дэмжиж ажилласан Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахмад Г.Сарантуяа, гишүүн М.Оюунхишиг, Б.Оюунтөгс, Хилийн цэргийн гоцлол дуучин ахлагч, Д.Оюун, ахлах ахлагч Ц.Эрдэнэчимэг, дэд хурандаа Ж.Түвшинжаргал нар нийт хүмүүжигчдэд хандан урлагаар дамжин хүн ямар мэдрэмжийг авч төлөвшиж чаддаг тухай мэдээлэл өгч, ая дууны мэндчилгээ өргөсөн юм.
✅Энэ үеэр хүмүүжигчдийн зүгээс урьд тус ангид хүмүүжиж байсан хүмүүжигчдийн байгуулсан “Ухаарлын уянга” хамтлагийг сэргээж, тоглолтын баг бүрдүүлэх саналтай байгаагаа илэрхийлж мэргэжлийн дэмжлэг хүссэн ба Хилийн цэргийн 151 дүгээр ангийн цахилгаан хөгжмийн баг хамт олон мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллах бүрэн боломжтой тухай илэрхийлсэн бөгөөд цаашид хамтран ажиллах чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ зохион байгуулахаар тогтлоо. 

Add comment

reload, if the code cannot be seen