Өдөрлөгийн хүрээнд иргэд болон хамтран ажиллаж буй аж ахуй нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн төлөөллийг урьж байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг өгөхийн зэрэгцээ ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, хамтран ажиллах гэрээ байгуулах, иргэдэд чиглэсэн цахим үйлчилгээг боловсронгуй болгох талаар мэдээллийг танилцууллаа.