Аяны хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Тод мэдрэмж” эмнэлгийн зүрхний их эмч ШШГБ-ын ахмад ажилтан бэлтгэл дэд хурандаа, Д. Хишигдолгор, дотрын их эмч Т.Буянжаргал нар тус ангид хүмүүжиж буй 50 гаруй хүмүүжигчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зүрхний бичлэгийг хийж үйлчиллээ.
Түүнчлэн ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас санаачлан зохион байгуулж буй “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяныг дэмжиж Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн Эрдэнэт Майнерс, ШУТИС Шаркс багийн тамирчид нэгдлээ.