Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги байгууллагын дотоод болон гадаад орчинд мод тарих, ногоон орчин бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран тус ангийн байршилд шилмүүст модны төрөл болох нарс модыг зохих стандартын дагуу суулгах ажлыг зохион байгууллаа. Нарс мод хүний дархлааг сайжруулахад нэн чухал зарим бодисыг ялгаруулдаг онцлогтой модны төрөлд тооцогддог бөгөөд багагүй нарийн арчилгаа шаардагддаг юм.