ОЙР ОРЧНЫ ЗАМ ТАЛБАЙН ШАРИЛЖ, ЗЭРЛЭГ УРГАМЛЫГ ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

✅ Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” А/270 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь шаардлагатай арга хэмжээг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.
✅Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Хорих ангийн дотоод журамд тусгаснаар хорих ангийн хамгаалалтын бүс, хориотой хэсгийн шарилж, зэрлэг ургамлыг тухай бүр нь цэвэрлэж хэвшсэн бөгөөд ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас өгсөн үүргийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хорих ангийн 1 га газар болон иргэд зорчих 500 метр талбайн шарилж, зэрлэг ургамлыг алба хаагч болон хүмүүжигчдийн хүчээр цэвэрлэлээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen