ХҮМҮҮЖИГЧ Ч.Б ШҮЛГИЙН НОМ ТУУРВИЖ, НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОЛОО.

✅Тус ангийн хүмүүжигч Ч.Б нь өөрийн алдаа оноо, үзэл бодлоо илэрхийлсэн “Би аргадъя” шүлгийн номыг бичиж, нийтийн хүртээл болголоо.
✅Шинэхэн номондоо Ч.Б нь амьдралын олон талыг харуулахыг зорьсон бөгөөд хайртай аав, ээж, ах, дүүс болон хүнд хэцүү үед өөрт сэтгэлийн дэм өгч байсан хүмүүстээ номоор дамжуулан мэндчилгээ, талархлаа илэрхийлж үлдээсэн байна.
✅407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзан, шүлгийн номыг гардуулан өгч цаашдын уран бүтээлд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж, гарын бэлгээр урамшууллаа.
✅Энэхүү шүлгийн түүвэр нь эмэгтэй хүмүүжигчдийн дундаас гарсан оюуны анхны бүтээл бөгөөд одоогоор 2 хүмүүжигч ном бүтээл туурвиж байна. 

Add comment

reload, if the code cannot be seen