“ДЭМЖЬЕ-2023 СПОРТ НААДАМ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

✅Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран “Дэмжье-2023 спорт наадам”-ын 3 төрөлт буюу гар бөмбөг, ширээний теннис, буухиа тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

✅Тэмцээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллага, салбар, нэгжийн 16 багийн 150 гаруй алба хаагч хурд, хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
 
✅Тус тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, хоёрдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих анги, гуравдугаар байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн баг, тамирчид тус тус шалгарлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen