БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГУУД ТУС АНГИД АЖИЛЛАЛАА.

✅ ШШГЕГ-аас өгсөн үүрэг чиглэл, ангийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Баянзүрх дүүргийн удирдлага, Иргэдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй тодорхой чиглэлд хамтран ажиллаж байна.
✅2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр болон холбогдох албан тушаалтнууд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэсэгтэй танилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
✅2023 оны эхний хагас жилийн байдлаар Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс тус ангийн теле хяналтын системийг өргөтгөх, алба хаагч, хүмүүжигчдийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамруулахад тодорхой мөнгөн хөрөнгийн дэмжлэгүзүүлж ажилласан.
✅Цаашид тус дүүргийн салбар зөвлөл нь алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэсэгт шаардлагатай техник тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.  

Add comment

reload, if the code cannot be seen