Клиник сургалт зохион байгууллаа

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид клиник сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл, тус хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, дэд хурандаа Д.Мөнхдөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн профессорын багийн дэд профессор, хошууч Г.Хосбаяр нар удирдан явуулж, Удирдлагын академийн 8013, 8023 дугаар дамжааны суралцагчдыг хамруулсан юм.
Клиник сургалтын хүрээнд хорих ял эдлүүлэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, эмэгтэй хоригдлын сургалт, нийгэмшүүлэх ажил, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүний эрх, эрх чөлөөг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцууллаа.
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас баталсан бодлогын баримт бичиг, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээний талаар суралцагчдад мэдээлэл өгч, цаашид эмэгтэй хоригдлын ял эдлүүлэх ажиллагаа, хоригдлыг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх хөтөлбөрийн чухлыг онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажил хамтран хийх боломжтой гэж хэлсэн юм.  

Add comment

reload, if the code cannot be seen