Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, хамт олны уур амьсгалыг эерэгээр бүрдүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг байгууллагын албахаагчдын дунд хэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан “Спортын өдөрлөг”-төдөрлөгт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттайоролцлоо.
“Спортын өдөрлөг”-ийн хүрээнд явуулсан спортын олон төрөлт тэмцээнд тус ангийн алба хаагчид дараах амжилтыг үзүүллээ.
“Туухай өргөлт”-ийн тэмцээний төрөлд тус ангийн ерөнхий жижүүр, дэслэгч Ө.Орхонтуяа эмэгтэйчүүдийн төрөлд 2 дугаар байр;
“Дартс шидэлт”-ийн төрөлд тус ангийн хамгаалалтын ажилтан, ахлагчО.Тасхын 3 дугаар байр;
“Гар барилдааны” төрөлд багийн дүнгээр 2 дугаар байр;
“Олс татах” төрөлд 2 дугаар байр;
“Хөгжөөнт тэмцээн”-ий төрөлд 2 дугаар байр тус тус эзэлсэн амжилт гаргалаа.