НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮЖИГЧДИЙН ГЭР БҮЛ, ТӨРӨЛ САДАНГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хорих ял эдлүүлэх албанаас санаачилсан зохион байгуулсан “Эерэг харилцаа, шуурхай үйлчилгээ” аяны хүрээнд тус ангид хүмүүжиж буй нярай хүүхэдтэй хүмүүжигчдийн гэр бүл, төрөл садны иргэдтэй ангийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзан ярилцлага өрнүүллээ.
Энэхүү арга хэмжээний зорилго нь тус ангид хүмүүжиж буй нярай хүүхэдтэй эхчүүд, бүсгүйчүүдийг нийгэмшүүлэх ажилд тэдний гэр бүл, төрөл садангийн оролцоо, нөлөөлөл чухал байдаг талаар тодотгон хэлж, хүмүүжигчдийн гэр бүлийнхний санал сэтгэгдлийг сонсож, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх боломжит нөхцөлийн тухай санал солилцоход чиглэсэн юм.
Хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажилд иргэдийн үүрэг оролцоо чухал нөлөө үзүүлдэг бөгөөд Монгол халамж төрийн бус байгууллага маань өнөөдрийн үйл ажиллагааг дэмжиж оролцлоо.
Тус анги нь нярай хүүхдийн эрүүл мэнд, өсч бойжих орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр Төрийн болон төрийн бус байгууллагуудтай тогтмол хамтран ажиллахын зэрэгцээ, иргэдэд мэдээлэл өгч нээлттэй уулзалтыг зохих журмын дагуу зохион байгуулж байна.
Өнөөдрийг үйл ажиллагааг дэмжиж оролцсон хүмүүжигчдийн гэр бүл, төрөл садангийн иргэд та бүхэнд эрүүл энх сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Add comment

reload, if the code cannot be seen