
”Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг угтан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2023 оны 2 дугаар улирлын харуулчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэ үеэр харуул хамгаалалтын нэгжийн алба хаагчид үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцлоо.

Мөн эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан хоёр алба хаагчийг урамшууллаа.