НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд алба хаагчдад Монгол бичгийн мэдлэг олгох сургалтыг 2023 оны 09 дүээр сарын 15-ны өдрөөс эхлүүллээ.

Энэ үеэр Насан туршийн боловсролын төвөөс хүмүүжигчдийн хүсэл, сонирхолд суурилсан давсан урлал, оёдол эсгүүр, савангийн урлал, лаа урлал, сутаж урлал зэрэг мэргэжлийн дадлага эзэмшүүлэх сургалтыг явуулах боломжтой талаар мэдээлэл өгч, ангийн удирдлагуудтай санал солилцсон юм.   
 

Add comment

reload, if the code cannot be seen